Замын-Үүд-Эрээний хилийн цэгт дулаалгатай чингэлэг солилцдог болно


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх ажлын багийн мэдээллийг сонссон байна. БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнийг төмөр зам болон агаарын тээврээр татан авч байна. Цаашид Замын-Үүд-Эрээний хилийн цэгт дулаалгатай чингэлэг солилцдог болгохоор зохион байгуулалт хийж байгаа гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тэрбээр, “Ажлын багийн хийж буй ажлын дүнд хүнсний нарийн ногооны нийлүүлэлт тогтворжсон. Нийлүүлэлт сайжирч буй тул үнэ бага зэрэг буурч байгаа гэсэн мэдээлэл өгсөн” гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.