Шинжлэх ухааны салбараас Хөдөлмөрийн баатар төрлөө


Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Ардын багш, академич, профессор Чилхаажавын Алтайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав. Түүнчлэн Монгол Улсын Ардын багш цолыг Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, Академич Т.Дорж нарт хүртээв. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн Хүний судалгааны хүрээлэнгийн эрхлэгч Н.Бэгз, Уламжлал анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Дугаржав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Дэмбэрэл, ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг шагналаа. Монгол Улсын Гавьяат багш цолоор Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх, Цөмийн энергийн комиссын ахлах ажилтан С.Даваа, Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Одхүү нарыг шагнав.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.