Засгийн газар үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж байна


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 18 асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар хэлэлцэнэ. Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Сангийн сайдын Гашуунсухайт, Шивээхүрэн, Зам-Үүд боомтод ажилласан дүнгийн талаар, 2021 оны ургац хураасан урьдчилсан дүнг хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар 13.00 цагаас холбогдох сайд нар хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.