Орос хэл, Оросын соёлын талаарх цахим хэлэлцүүлэг болов


Орос хэл, орос соёлын талаарх цахим хэлэлцүүлэг уулзалт манай улсад өнгөрсөн 7 хоногт боллоо. ОХУ-ын Гэгээрлийн яамны "Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй" төслийн хүрээнд тус уулзалтыг “Насан туршийн боловсролын хүрээлэн” дээд боловсролын ашгийн бус бие даасан байгууллага хамтран зохион байгуулав. Монгол, ОХУ, БНХАУ, Грек, Киргиз, Молдав, Беларусь, Гүрж, Узбекистан, Украин, Латви, Итали, Черногор, Армен зэрэг 14 улсын төлөөлөгч зайнаас холбогдон оролцсон уг уулзалтад Монгол Улсаас Орос болон Пушкинийг судлаач, профессор П.Алтанцэцэг, Москва хотын нэрэмжит 33 дугаар ЕБС-ийн орос хэлний багш, боловсролын тэргүүний ажилтан Ж.Энхчимэг, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэргэдэх 84 дүгээр дунд сургуулийн орос хэлний төвийн захирал, тэргүүлэх багш Ж.Энхтуяа нарын эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлэв. "Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" уулзалтын үеэр орос хэлний үгсийн сантай ажиллах талаарх мэдээллийн болон үзүүлэн таниулах арга зүйн материалыг оролцогчдын хүртээл болгов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.