“Хүүхдэд ээлтэй гамшгийн үеийн болон өвөлжилтийн байдлыг хангах чиглэл”-ээр чадавхжуулах сургалт боллоо


Говь-Алтай:“Хүүхдэд ээлтэй гамшгийн үеийн болон өвөлжилтийн байдлыг хангах чиглэл”-ээр чадавхжуулах сургалт 11 дүгээр сарын 22-нд боллоо. Энэхүү сургалтыг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, НҮБ-ын “Хүүхдийн сан”-аас хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдэд ээлтэй гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн ЗДТГ-ын дарга, сумдын Засаг дарга нар болон салбарын мэргэжилтнүүд нар оролцсон юм. Сумдын удирдах албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүдыг чадавхжуулах замаар гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах төлөвлөлтийн, хүүхдэд ээлтэй байдлыг хангах зорилгоор өнөөдрийн сургалтыг зохион байгууллаа хэмээн холбогдох албанаас мэдээллээ. Түүнчлэн уг сургалтыг зохион байгуулсанаар: -Сумдын гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлгэл байдлыг хангах төлөвлөлтийн хүүхдэд ээлтэй байдал хангагдах, -НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, -Гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлын үеийн хүүхдийн эрх хамгааллын арга хэмжээг бодитой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх ач холбогдолтой ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.