"Үлгэрт дуртай хүүхдүүд" цахим уралдаанд 22 цэцэрлэгийн хүүхдүүд оролцов


Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд "Үлгэрт дуртай хүүхдүүд" цахим уралдаан зохион байгууллаа. Уралдааны үйл ажиллагааг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Ховд аймгийн Нийтийн номын сан, Жаргалант сумын Гуравдугаар цэцэрлэгийн хамт олон хамтран хэрэгжүүлж, аймгийн төв болон хөдөөгийн сумын 22 цэцэрлэгийн хүүхдүүд оролцжээ. Энэхүү цахим уралдаан нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэн ярих чадварыг үлгэрээр дамжуулан хөгжүүлэх, цаашлаад авьяас чадварыг нээн илрүүлэх, цахим орчинд харилцан туршлага солилцох боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой байлаа гэж зохион байгуулагчид хэлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.