Талархаж мэддэг сайд байна гэдэг сайн хэрэг


С.АМАРСАЙХАН: ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД 260 МЯНГАН АЖЛЫГ БАЙРЫГ ХАДГАЛЖ ҮЛДЭХЭД ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ИХ БАЙЛАА “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2021” болж өнгөрлөө. Энэ удаагийн форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд цар тахлын хүнд үеийн даван туулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлж, хоёргүй сэтгэлээр ажилласанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжиж, хамтарч ажиллахын төлөө төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг үгүй хийх, төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгон цахимжуулах, зарим төрлийн төрийн үйлчилгээг бизнес эрхлэгчдийн мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх замаар төрийн ачааллыг бууруулах, хүнд суртлыг арилгах бодлогыг барьж байна. Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, ипотек, репо зээл зэрэг олон төрлийн санхүүгийн эх үүсвэрүүдийг Монгол банктай хамтран хэрэгжүүлсний үр дүнд манай эдийн засаг 5 орчим хувиар өсөж, 260 мянган ажлын байрыг хамгаалж чадсан. Цар тахлын хүнд цаг үед манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчид ашиг орлого багатай, үүд хаалгаа хаах хэмжээнд тулж байсан ч цар тахлыг даван туулах төрийн бодлого, шийдвэрт дэмжлэг үзүүлж, хоёргүй сэтгэлээр хичээж ажиллаж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.