Пак Гын Хэ огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ


Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ парламентийн зөвлөлийн дагуу албан тушаалаа орхих талаар мэдээлэл хийлээ. Тэрээр улс төрийн хэргийг найзтайгаа зөвлөлдөн, нууцаар хууль бус ажил хийсэн гэх хэргүүд ар араасаа илэрч БНСУ даяар огцрохыг шаардсан хөдөлгөөн их өрнөсөн нь ийнхүү албан тушаалаа орхиход хүргээд байгаа билээ.

Уг мэдээллийг дагуу хэвлэлийн бага хуралд: "2018 оны хоёрдугаар сард дуусах бүрэн эрхийн хугацаанаас өмнө намайг огцруулах эсэхийг парламент шийднэ, хугацаанаас өмнө огцруулах зэрэг асуудлуудыг Үндэсний Ассамблей шийднэ. Хэрвээ эрх баригч нам болон сөрөг хүчний нам төрийн хэрэгт эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр намайг огцруулахаар шийдвэрлэвэл би хуульд заасан журмын дагуу огцорно. Би 18 жилийн турш улс төрд байх хугацаандаа хувийн ашиг сонирхол хөөж байгаагүй ч эргэн тойрны хүмүүсээ зөв удирдаж чадаагүй нь миний буруу" хэмээн мэдэгдсэн байна.
 
Эх сур:dorgio.mn
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.