Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв байгуулагдлаа


БШУЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны 18,9 сая төгрөгийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд аймгийн Насан туршийн боловсрол төвд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв”-ийг байгуулав. Энэ нь сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг сургуулийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй төв юм. Өөрөөр хэлбэл уг төв ашиглалтад орсноор сурагчид мэдээлэл дутмагаас болж, эсвэл эцэг эхийнхээ хүсэлтээр мэргэжлээ сонгох, өөрийнх нь сонголт биш учир суралцах хугацаандаа дундаас нь орхидог байдлыг буурулах боломжтой гэж үзэж байгаа юм. Тус төвөөр аймгийн хэмжээний 8-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах юм. Төвийг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тохижуулжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.