ОХУ-тай ойн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ


БОАЖ-ын сайд Н.Уртнасан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Н.Уртнасан “Хоёр орон байгаль орчны салбарт олон жилийн найрсаг харилцаатай. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах хүрээнд 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргахад ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах багийнхан тусалсанд талархал илэрхийллээ. Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, татаж гаргах ажил 2022-2024 онд үргэлжилнэ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд шинэс, нарс модны үр импортлох боломжийг судалж, ойн үрийн санг бүрдүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал гаргалаа. Элчин сайд И.К.Азизов Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” онгоц эртний хөлөг учир аялал жуулчлалд эерэг нөлөөтэй тул 2022-2024 онд Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу Ханх, Хатгал хоорондын 180 км орчим автозамыг сайжруулах, нуурын ачааллыг багасгах чиглэлээр хамтран ажиллах санал гаргажээ. БОАЖ-ын сайд саналыг хүлээн авч, ажил хэрэг болгох, тодорхой маршрут, зураглал гарган дараагийн уулзалтад хэлэлцэхээр болов. Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хоёр орны Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөгөөнийг 12 дугаар сарын эхээр зохион байгуулахаар тогтлоо. Элчин сайд И.К.Азизов “Байгаль орчин, түүний дотор хилийн усыг хамгаалах, ойн түймрээс сэргийлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр дэмжин, хамтран ажиллах болно гээд Н.Уртнасан сайдыг “Зөвлөлт Монголын биологийн хамтарсан экспедицтэй” танилцан, зочлохыг урьж, уулзалтыг өндөрлөв. “Хүрээлэн буй орчныг хамгаалах” анхны хэлэлцээрийг 1974 онд байгуулснаас хойш олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулж иржээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.