“Монгол хувцасны нууц товчоон” баримтат киноны нээлт ирэх долоо хоногт болно


“Сэмүүн” студи, “Монгол костюмс” ХХК-ийн хамтран бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болгоно. “Монгол костюмс” ХХК нь 20-иод жилийн хугацаанд “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд түүхчид архелогичид эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна гадны 16 орон болон эх орныхоо нийт 40 гаруй газар нутгаар аялан, эрэл хайгуул хийж Монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг судлан, Швецарийн хөгжлийн агентлагийн ивээн тэтгэлэгтэйгээр тус баримтат киног бүтээжээ. Мөн дээрх баримтат киноны нээлтийн үеэр “Байгаль дахь Монгол гоёл” нэртэй хадны сүг зургуудаас бүрдсэн үзэсгэлэн олны хүртээл болно.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.