Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулбал танхимаар хичээллэнэ


Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулбал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яам цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. “КОВИД-19” цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон. Харин 2021-2022 оны хичээлийн жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн бүс нутаг ногоон болон шар түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимд шилжүүлэх журамтай. Улсын хэмжээнд 842 сургууль энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 469 нь танхимаар, 365 нь хосолсон хэлбэрээр ажиллаж буй бол найм нь цахимаар хичээллэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.