Хэлмэгдсэн марк


Чингис хааны мэндэлсний 800 жилд зориулсан маркийг 1962 оны 7 дугаар сарын 20-нд гүйлгээнд гаргажээ. 1962 онд Монгролын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж удирдсан эзэн Богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэхээр хэвлэгдэн гараад хэлмэгдсэн 4 ширхэг марк юм. Энэхүү сери маркийг тухайн үедээ Төв шууданд гарсан даруйдаа 3 хоног худалдаалжээ. Шуудангийн марк гэдэг нь үнэт цаас учир устгагдсангүй харин Монголбанк ардчилал ирсэн 1990 он хүртэл хадгалсан байна. Иймээс 1990 онд дахин олон нийтийн хүртээл болсныг тэмдэглэн маркан дээр засвар хийжээ. Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.