Байгаль орчныг хамгаалдаг нөхөрлөлүүдийн ихэнх нь ойг хамгаалж байна


Завхан: Тус аймагт байгаль хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглуулах, хяналт тавих ажлыг 53 мэргэжлийн байгууллага хийж байгаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар тус аймагт найман төрийн байгууллагын 200 албан хаагч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх байгууллагуудад ажиллаж байгаа. Мөн 86 байгаль хамгаалах нөхөрлөл, 53 мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нийт газар нутгийн 35 хувийг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг эзэлж байна. Харин 27 хувийг нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг. Мөн 22 хувийг нь агнуурын бүс нутаг, 11 хувийг нь ойн сангийн талбай, хоёр хувийг нь усны сан бүхий газрын талбай эзэлж байгаа. Нийт газар нутгийн 2.3 хувийг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай эзэлж байгаа. Монгол улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га. Үүнээс Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээрээ Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа орно. Манай аймгийн 86 байгаль хамгаалах нөхөрлөлийн 84 нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, үйл ажиллагааг явуулж буй ойн нөхөрлөлүүд юм гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.