Германы ерөнхийлөгч евроинтеграцийг зогсоохыг уриалав


“Дэлхийн иргэн байх хүсэлгүй Европын холбооны иргэдийг сонсох нь чухал. Европын холбооны цаашдын интеграцийг түр хугацаагаар зогсоох хэрэгтэй гэж Германы ерөнхийлөгч Йоахим Гаук үзэж буйгаа “Welt am Sonntag” сонинд хэвлүүлсэн өгүүлэлдээ бичиж, цаашид нэгдсэн Европ байх талаар нухацтай бодох саналыг дэвшүүлжээ.

"Европын холбоог бид байгуулахдаа өмнөх үеийнхний мөрөөдөл болсон үзэл баримтлал дээр тулгуурлаж боловсруулсан. Энэ том нэгдлийн төлөөх замдаа бид хэтэрхий хурдан явж ирлээ. Холбооны иргэд тэр болгон биднийг дагаж амжаагүй эсвэл хүсэлгүй байсныг бид анзаарсангүй" гэж Гаук хүлээн зөвшөөрчээ.

"Бие даан шийдэж болох асуудлыг улсын төвшинд хийх хэрэгтэй. Европын хүн амын олон хүмүүс “дэлхийн иргэн болох”-ыг хүссэнгүй. Тэдэнд өөрийн эх орон нь л хэрэгтэй байжээ" гэж тэрбээр нийтлэлдээ онцлон бичжээ.

Эх сур:news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.