Экспорт өмнөх сарынхаас 39.5 хувиар нэмэгдлээ


Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар 151 улстай худалдаа хийлээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.5 тэрбум, импорт 5.6 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (26.3 хувь) тэрбум, экспорт 1.5 (25.7 хувь) тэрбум, импорт 1.2 (27.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Харин энэ оны 10 дугаар сард экспорт 1.1 тэрбум, импорт 518.6 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 318.3 (39.5 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, импорт 134 (20.5 хувь) сая ам.доллароор багассан байна. Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний 10 сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 329.3 сая ам.доллароор нэмэгджээ. Харин гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сард 605.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 452.4 сая ам.доллароор нэмэгдсэн байна. БНХАУ-тай энэ оны эхний 10 сард 8.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.4 хувийг эзэлж байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.