Тэмээний баяр, уралдааныг сэргээж байна


Цар тахлаас үүдэн цуцлагдаж хойшлогдоод байсан өвлийн уламжлалт баярууд сэргэж байгаагийн нэг нь Түмэн тэмээний баяр, тэмээний уралдаан болж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг Тэмээний уралдаан энэ сарын 25-26-нд Өмнөговь аймагт болох талаар зохион байгуулагч “Тэмээний соёл” холбооноос мэдээллээ. Тус холбоо аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах тэмээний уралдаан 2.5 км-т богино зайн, мөн 12-15 км-т бүдээн тэмээ, тайлаг уралдуулахаар болжээ. Тэмээний уралдааны үеэр тэмээтэй сайхан хос шалгаруулж, нутгийн цагаан идээ, хүнсний бэрнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна. Өмнөговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол буурч, аймгийн хэмжээнд урлаг соёл, спортын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг барин зохион байгуулахыг аймаг, сумын Онцгой комиссоос зөвшөөрөөд байна. Тэмээний баяр, уралдаан нь монгол тэмээний соёлыг сурталчилж, аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор болдог. Тэмээний баяр, уралдааныг Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс аймагт зохион явуулдаг уламжлалтай.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.