''Улаанбаатар-2023'' Зүүн Азийн залуучуудын наадмыг ЗБХ хуралдав


Өнөөдөр ''Улаанбаатар-2023'' Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо анхны хурлаа /2021.11.16/ цахимаар хийсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан юм байна. Хурлаар тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал зэргийг баталж, Зүүн Азийн олимпын хороонд танилцуулж батлуулахаар Зохион байгуулах хорооны бүтэц, наадмын спортын төрөл, хугацаа зэргийг хэлэлцүүлэн дэмжив. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Харти, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний наадам юм. Энэ наадамд Монгол Улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайпейн Үндэсний олимпын хорооны нийт 1500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөнө. Мөн тус наадамд 900 орчим албаны төлөөлөгч оролцоно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.