Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84.2 хувьтай байна


Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт 84.2 хувьтай байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдээллээ. Энэ өвөл баруун 5 аймагт 15.5 сая, төвийн бүсэд 30.5, зүүн бүсэд 12.4, говийн бүсэд 9.3 сая толгой мал өвөлжих бэлтгэл хангаад байна. Нийт 67.7 сая мал өвөлжих юм. Малчдын 10 хувь буюу 19 мянга нь 8.4 сая малтайгаа оторлоно. Энэ тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад малчин өрх 7.6, отроор өвөлжих малын тоо 9.3 саяар багасжээ. Нийт малчин өрхийн 11 хувь нь өөр аймгийн нутагт, 22 хувь нь аймгийнхаа бусад суманд, 4 хувь нь сум дундын бүсэд, 15 хувь нь аймаг дундын тусгай хэрэгцээний, 15 хувь нь хилийн, 33 хувь нь байгалийн бүс нутагт өвөлжих аж. Энэ жил гар болон инженерийн хийцтэй 655 худаг гаргаснаар 850.2 мянга га бэлчээрт 2700 малчин өрхийн 1,5 сая малын усан хангамжийг сайжруулжээ. Ингэхдээ улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр 72, орон нутгийн 1.3 тэрбум төгрөгөөр 84, гадаадын төсөл хөтөлбөрийн 5.5 тэрбум төгрөгөөр 310 худаг, малчдын гар худаг 189-өөр нэмэгдүүлсэн бгөөд нийт худгийн 92.4 хувийг ашиглаж байна. Өнгөрсөн зун хур ихтэй, нийт нутгийн 80 хувьд зуншлага сайхан болсон. Бэлчээрийн даацын тухайд 42.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 25 хувь нь бэлчээрийн даац 3 дахин, 3.6 хувь нь даац 3-5 дахин, үлсдэн хувь нь 5-7 дахин хэтэрсэн судалгаа гарчээ. “Энэ онд малын гоц халдварт өвчин хэд хэдэн аймагт голомтолсон тул аймгийн Мал эмнэлгийн газруудад отрын бүсэд шилжилт хөдөлгөөн хэрхэн хийх зөвлөмж хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга нар хэрэгжилтэд анхаарч, ялангуяа шүлхий өвчний тархаагүй газар нутагт шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянах”-ыг салбарын сайд онцолж байв. Учир нь өнгөрсөн онд өвөлжилт хүндэрснээр эрүүл бүс рүү мал орж өвөлжсөн, мөн баруун аймагт шүлхий, Дорнод аймагт үхрийн арьс товруутах халдварт өвчин импортоор орж иржээ. Нийт 15 аймгийн 85 суманд 135 газар шүлхий өвчин голомтолсны 10 аймгийн 70 сумын 42 газар хорио цээрийн дэглэм цуцаллаа. Одоогоор 10 аймгийн 30 суманд 41 голомт од хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж байна. Зургаан аймгийн 14 сумын 26 голомтод хязгаарлалт тогтоон, өвчлөлийн хүрээг 67 хувиар хувьжээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан. Энэ нь ялаа, шумуулаар дамжин тархдаг. Тухайлсан вакцин байхгүй тул хонины цэцэг өвсний вакциныг өндөр тунгаар тарьсан нь үр дүнгээ өгсөн бөгөөд өвчтэй 1700 үхрийг устгажээ. Түүнчлэн, 6 аймгийн 18 сумын 36 газар мялзан өвчин голомтолсон. Нэг аймгийн 7 сумын 13 голомтыг хорио цээрийг цуцалж, 4 аймгийн 5 сумын 17 голомтод хязгаарлалтын дэглэмийг бууруулжээ. Гурван аймгийн зургаан сумын 6 голомтод хорио цээрийн дэглэм мөрдүүлж байна. Мал эмнэлгийнхэн өвчтэй малаа эмчлэхээс биш малчдын нүүдлийг хорьж дийлэхгүй тул орон нутгийн удирдлага, цагдаа, онцгой байдлаас өвөлжилттэй холбоотой малчдын замбараагүй нүүдлийг давхар хянаж байхыг салбарын сайд онцгойлон анхаарууллаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.