Онлайн блиц шатрын тэмцээн ням гарагт болно


Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн 11 дүгээр сарын 21-нд болно. Шинжлэх ухааны доктор, профессор Монгол Улсын Төрийн соёрхолт эрдэмтэн Р.Энхбатын санаачилгаар зохион байгуулж буй тус тэмцээн онлайн блиц хэлбэрээр болох юм байна. Тодруулбал, ирэх ням гарагт /2021.11.21/ 11 цагаас http: // lichess.org цахим платформ дээр Монголын шатрын холбооны /А, Б/ ангилалаар явагдаж шилдгүүдээ шалгаруулна. Оюун ухааны спорт шатрыг олон нийтэд сурталчилах, шатарчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клубээс хамтран зохион байгуулж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.