ХАА-н статистикчдын олон улсын хурал Монголд болно


НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурлыг (APCAS) энэ сарын 22-25-нд манай улсад зохион байгуулна. Хоёр жил тутамд болдог энэ хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, ГХЯ, ХХААХҮЯ хамтран хийнэ. Энэ удаагийн хурал анх удаа цахим болон биечилсэн хэлбэрийг хослуулан зохиогдох юм. Хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд болох нь. Тодруулбал, бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэх аж. Манай улсын хувьд зайнаас тандан судлах арга зүйн туршилтыг газар тариалангийн статистикт ашиглах туршилт хийж байгааг танилцуулах талаар ҮСХ мэдээллээ. Манай улс ХАА-н салбарын ялангуяа малын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулан, мал тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Мөн газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн дагуу жил бүр тооцон гаргадаг бөгөөд ХАА-н тооллогыг 2022 онд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. 10 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед олон улсы статистикчдын хурлыг манай улс хариуцан зохион байгуулах гэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.