Өнөөдрийн байдлаар “e-Mongolia”-д 4 аймаг нэгдээд байна


Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “e-Mongolia”-г хэрэгжүүлэгч төслийн баг Орхон аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 12 байгууллагын 74 үйлчилгээг цахимжуулсан талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Мөн Орхон аймгийн төрийн алба хаагчдад өнөөдрөөс эхлэн “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгуулна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгууд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна. Тодруулбал, “e-Mongolia системд төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системийг ашиглаж, давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.