“Хайр уу, найз уу” УСК орчин үед хийгдэж байгаа Монгол кинонуудаас үзэгчдийн талархлыг хамгийн их хүлээсэн кино болжээ


“Зогсохгүй” продакшны уран бүтээлч залуус болох Лууяа, Дүүрээ нарын хийсэн уран сайхны кино болох Хайр уу, найз уу уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж багагүй хугацааг үдээд байна. Коронавирусийн цар тахалтай энэ үед уг кино үзэгчдийн оюуны цангааг тайлж байна гэхэд ч хилсдэхээргүй байна. Тодруулбал, Хайр уу, найз уу уран сайхны кино нь хамгийн олон эерэг сэтгэгдлийг хүлээж аваад буй. Энэ талаар тус киноны гол дүрийн жүжигчин Э.Лууяа ярихдаа “ Энэ кино цацагдсаны дараа үзэгчдээс эерэг сэтгэгдэл, урмын үг авсандаа баяртай байна. Өөрсдөөрөө ч маш их бахархаж байна. Хүмүүс ингэж хүлээж байсан гэдгийг төсөөлөөгүй” хэмээлээ. Харин Дүүрээгийн хувьд “Ний нуугүй хэлэхэд ийм хэмжээний орлого олно гэж бодсонгүй ээ. Цааш цаашдаа улам их хичээж ажиллах болно. Залуу хүнийхээ урам зориг, гал халуун эрч хүчийг гаргаж ажиллах болно. Биднийг үргэлж дэмждэгт баярлалаа” гэв. “Хайр уу, найз уу” уран сайхны кинонд 1990-ээд оны үеийн амьдралын сайн сайхан гэрэлт дурсамжуудыг харуулсан юм. Уг кинонд дуучин Вандан, Дуламсүрэн нарын ач охин Б.Дуулим тоглосон бөгөөд киноныхоо талаар сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Тэрбээр “Киноны санал анх тавихад үеийн залуустайгаа хамтарч ажиллахдаа тун таатай байсан. Анх “Зохсохгүй” продакшны видео контентуудыг үздэг байсан юм л даа. Миний анхны кино болохоор маш их догдолж бас баярлаж байна” гэлээ. “Хайр уу, найз” уу УСК хувьд эерэг сайн сайхан зүйлсийг харуулж, залуу шинэ уран бүтээлчид тоглосноороо давуу талтай. Үүнийг ч зарим кино шүүмжлэгчид олзуурхан хүлээж авч байгаа юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.