Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа


БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ дагуу 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн хэсэгт хувааж, бүсэд хамаарах хороодын тоог заасны дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна. Тухайлбал, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 хороо хоёрдугаар бүсэд орж байсныг нэгдүгээр буюу сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүсэд шилжүүлж, Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороо дөрөвдүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд нэмэлтээр оруулав. Журмын төсөлд “Сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүргийг хүлээнэ” гэж нэмж тусгажээ. Энэ нь сайжруулсан түлшний нөөц багасах, хомсдолд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд заалтыг зөрчвөл түлшийг улсын өмч болгох аж. Мөн журмын төсөлд“Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж, Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулна” гэж нэмж тусгасан байна. “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг https://legalinfo.mn/mn/detail/16231325191501 линкээс харах боломжтой.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.