Хүүхдийн төмөр зам”-аар 20 орчим мянган хүүхэд аялжээ


Өнгөрсөн сарын 18-нд нээлтээ хийсэн “Хүүхдийн төмөр зам” одоогоор 20 орчим мянган хүүхдэд буюу өдөрт дунджаар 600-800 хүүхдэд үйлчилж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн төмөр замыг ганцхан жилийн дотор барьж ашиглалтад оруулсан юм. Тус төмөр замын үйлчилгээний тарифыг тогтоогоогүй тул үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж. Хүүхдийн төмөр зам даваа гарагт амардаг бол бусад өдөр 11.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна. Тус төмөр зам нь УБТЗ-ын Дархан татах хэсгийн харьяанд байгаа бөгөөд машинч, вагоны үйлчлэгч, замын болон холбооны техникч, өртөөний жижүүр зэрэг төмөр замын мэргэжлийн хүмүүс хүүхэд багачуудад үйлчилж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.