БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ ТОВЛОСОН АСУУДЛУУДАА АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ


Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал өнөөдөр 10:00 цагт эхэлж 17:30 минутад өндөрлөлөө. МАН, АН, ХҮН намын төлөөллүүд цахим, танхимын хэлбэрээр 76,8 хувийн ирцтэйгээр оролцсон. Хуралдаанаар: -Дүүргийн 2021 оны төсвийн тодотгол хэлэлцэх тухай асуудал -Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудал -Хороодын хилийн цэс өөрчлөх тухай асуудлыг уламжлах тухай -Дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцүүлсэн юм. Энэ өдөр Баянгол дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчид ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө санал нэгдэн, хэлэлцсэн асуудлуудыг дэмжин баталлаа. Засаг дарга Ө.Сумъяабаатар: “Дүүргийн ЗДТГ-аас танилцуулсан асуудлуудтай танилцан, санал, шүүмжлэлээ өрнүүлэж, хэлэлцэн дэмжсэн нийт төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Эдгээр дэмжлэг нь эргээд бидэнд их ажил, их хариуцлагыг үүрүүлж байгаа юм. 2022 онд илүү бүтээлчээр хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн. Онцлоход: Хөдөлмөрийн Үндэсний намын төлөөлөгч Н.Энхчимэг хуралдааны төгсгөлд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Даваажаргал нар 2021 онд дүүрэг орон нутгаа амжилттай сайн удирдаж ажиллалаа. Анх удаа сонгогдсон төлөөлөгчийн хувьд өмнөх жилтэй харьцуулан дүгнэх боломжгүй ч дүүргийн ард иргэддээ тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдэх, ажилдаа ул суурьтай хандах, ажлыг хийж бүтээе гэсэн сэтгэлд нь онцгойлон талархал илэрхийлье. Энэ бол ард иргэдийн төлөөлөл болж төрд сонгогдон ажиллаж буй төлөөлөгчийн хувиар бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчим юм” гэв. Нэг жилийн ойн босгон дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье!
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.