Монголын анхны марк


Монгол Улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 оны 7 дугаар сарын 1-нд гүйлгээнд гаргажээ. 1921-1924 онд Ардын засгийн газрын Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Мандалын Бат-Очирын санаачилгаар Монгол Улсын шуудангийн анхны маркийг Монгол Улсын Ардын Засгийн газрын 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” хэмээх сэдвээр 7 нэрийн марк гаргахаар шийдвэрлэсэн байна. Анхны монгол маркийг санаачлагч М.Бат-Очир 1895 онд төрсөн бөгөөд Монгол Улсын өртөө шуудангийн ажлыг шинэчлэн зохион байгуулах, шинэ марк гаргах ажилд ихээхэн хувь нэмэр оруулжээ. “Элдэв-Очир” буюу “Нацагдорж “ нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр “Очир”-оос бүрддэг бөгөөд хэзээ ч салшгүй бат бэх, дийлэгдэшгүйн бэлгэдэл болдог. Монгол Улс энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул маркийн нэрлэсэн үнийг доллароор илэрхийлэн гаргасан байна. Эдгээр маркийг хэвлэх үеийн технологийн түвшингээс шалтгаалан зарим маркийн өнгө, шивээсний хэмжээ өөрчлөгдөн гарсан байдаг аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.