Хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг мэргэжилд сургах “Мэдээллийн технологийн төв” байгуулна


“Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал-2021” өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д боллоо. БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар/ХХМТГ/-ын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр “Цахим үндэстэн” болох чиглэлд ойрын 4 жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн 6 зорилтыг танилцуулсан юм. “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-ыг төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зуржээ. Санамж бичигт тусгаснаар “Мэдээллийн технологийн төв”-ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд 4 жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ. Мэдээллийн технологийн төв байгуулснаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус төвийн барилгын ажил нь энэ оны 12 дугаар сараас эхлэн 2022 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 2022 оны 11 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.