Ойн салбарын Үндэсний чуулганы талаар мэдээллээ


БОАЖЯ-наас “Ойн салбарын Үндэсний чуулган”-ыг энэ сарын 8-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй талаар мэдээллээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн чуулганы хүрээнд салбар хуралдааныг Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд хийж буйг БОАЖ-ын сайд Н.Уртнасан тодотголоо. Өнөөдрийн салбар хуралдаан “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр болж байна. Хуралдаанаар хашаандаа мод тарьж буй ААН, иргэдийг дэмжих, 1 тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөний явцын талаар ярилцана. Маргааш, нөгөөдрийн хуралдааныг “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдвээр үргэлжлүүлэх юм. Харин энэ сарын 10-ны хуралдааныг цөлжилт, газрын доройтлын талаар, 11-ний хуралдааныг “Агро ойн аж ахуйг хөгжүүлэх” гэсэн үндсэн 4 чиглэлийн сэдвээр зохион байгуулж буйг мэдээллээ. Чуулганд 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Чуулганаас уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах талаар тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэж, тодорхой бодлого, шийдвэрийг гаргахаар нэгдэн ажиллана гэж БОАЖЯ-наас мэдээллээ. Салбар хуралдаанаар хэлэлцсэн яриа, гарсан саналыг энэ сарын 15-нд Төрийн ордонд болох нэгдсэн чуулганаар дүгнэнэ гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.