Монголын шатрын холбооны шинэ удирдлагуудыг Ц.Шаравжамц хүлээн авч уулзав


БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц лхагва гарагт /2021.11.03/ Монголын шатрын холбоо /МШХ/-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга, Их мастер А.Энхтуул, шатрын нэрт зүтгэлтэн, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар МШХ-ны шинэ удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүн, холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо. БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц оюуны спортыг дэмжин ажиллаж ирсэн. Цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлж, нийт шатарчдад амжилт хүссэн юм. Монголын шатрын холбооны удирдлагуудаас саяхан сонирхогчдын ДАШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Н.Содбилэгт болон Латви улсад “Grand Swiss” олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож буй Б.Мөнгөнтуул нарын талаар мэдээлэл өгч, холбооны удирдлагаас цаашид энэ спортын хөгжлийн түвшнийг ахиулахын төлөө идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.