Гавтайгаа зугтсан сэжигтнийг эрэн сурвалжилж байна


БНСУ-д амьдардаг монгол залуу А-г энэ сарын 19-нд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул Тэжон хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэжээ. Гэвч тэрбээр очсон даруйдаа гарт нь зүүсэн гавтайгаа зугтсан бөгөөд таксинд сууж Сөүл хотыг чиглэн явах үед нь автомашин бүрийг шалгаж байсан шалгалтын цэг дөхөхөд таксинаас мөнгөө төлөлгүй зугтаасан байна. Ийнхүү түүнийг тус хотын цагдаагийн газраас дөрөв дэх өдрөө эрэн сурвалжилж байгаа аж. 

А нь Солонгос Улсад хууль бусаар ажиллаж амьдардаг бөгөөд өнгөрсөн жилийн 11-р сард зам тээврийн осол гаргаж, Солонгос иргэнийг бэртээсэн хэрэг үйлджээ. Тухайн үед хэргийн газар ажилласан Тэжон хотын цагдаагийн газрын ажилтнууд нь монгол залуугийн биеийн байцаалтыг тодруулж, мэдүүлэг өгөх өдрийг мэдэгдэж гэрт нь буцаасан боловч, тэрээр мэдүүлэг өгөхөөс зайлсхийсээр өнөөг хүрсэн гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.