Иргэний үнэмлэхний QR кодыг e-Mongolia апп-аар уншуулж, вакцины тунг шалгах боломжтой


Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатай нээж байгаа бөгөөд тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байна. Энэ хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейны тусламжтай үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой болжээ. Ингэхдээ та “e-Mongolia” аппликейшнээр тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах боломжтой юм. Хэрвээ үйлчлүүлэгч тань иргэний үнэмлэхгүй явж байгаа тохиолдолд та үйлчлүүлэгчээсээ “e-Mongolia” аппликейшнтэй эсэхийг асуугаарай. Учир нь, “e-Mongolia” аппликейшны нүүрний хэсэгт байрлаж буй QR кодыг мөн адил уншуулан, вакцины хэдэн тунд хамрагдсан байгааг нь шалгах боломжтой. Ташрамд дуулгахад, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5,8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.