“Дубайд гарсан Монголын үзэсгэлэнг “Абу Даби” телевиз онцолжээ


АНЭУ-д болж буй олон улсын “Дубай ЭКСПО-2020”-д оролцож буй Монгол Улсын үзэсгэлэнгийн танхимыг Эмират улсын “Абу Даби” телевиз нэвтрүүлгээрээ онцлон гаргажээ. Монгол Улсын павильонд 1200 жилийн өмнөхөөс эхлээд өнөөгийн цаг хүртэлх түүхийн олдворууд, үзмэрүүд дэлгэн тавьсныг онцлон харуулжээ. Тухайлбал, Японы тэнгисээс олдсон, Монголын Эзэнт гүрний үеийн, ойролцоогоор 800 жилийн түүхтэй усны савыг үзүүлжээ. Дубайн олон улсын үзэсгэлэнгийн үеэр тус хотноо энэ сарын 17-нд Монгол Улсын хөрөнгө оруулалтын бизнес чуулган болох бөгөөд уг үйл ажиллагааны өмнө ийнхүү “Абу Даби” телевиз манай улсын тухай нэвтрүүлгээрээ үзүүлжээ. Үүний өмнө АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү “Дубай ЭКСПО-2020” дахь Монгол Улсын павильоноор зочилсон юм. Эрхэм ханхүү манай улсын павильоноор орж үзсэний дараагаар Монгол Улсын павильоныг сонирхох үзэгч, жуулчид, зочдын тоо нэмэгдэж, 5000 шахам хүн үзэж, сонирхжээ. “Дубай ЭКСПО-2020” олон улсын үзэсгэлэн дэлхий нийтээр тархсан “Ковид-19” халдварын нөлөөнөөс шалтгаалан жил шахам хойшлогдсон юм. Тус экспо 2022 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн экспод оролцогч улс орнууд өөр өөрийн онцлог дизайн бүхий павильон байгуулан олон орны зочдод танилцуулсаар байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.