Үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг тодруулжээ


Архангай түншлэл-2021 намрын үзэсгэлэн худалдаа 10-р сарын 21,22-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Шилдгийн шилдэг Гранпри шагналаар Эрдэнэбулган сумын харьат С.Адъяасүрэн, сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд шилдгээр Жаргалант сумын М.Жаргалсайхан, мод, модон эдлэлийн төрөлд Булган сумын Ш.Отгонбаяр, хүнсний ногоо, жимс жимсгэний төрөлд Эрдэнэбулган сумын иргэн Б.Эрдэнэсүрэн, гар урлалаар Тариат сумын Н.Норовцогзол нар тус тус шалгарсан байна. Гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд Өлзийт сумын ЕБС, сав, баглаа боодол, хаяг шошгоор Чулуут сумын Д.Отгонтуяа, бэлгийн багцийн шилдгээр Цахир сумын иргэн Д.Чингис нар тэргүүлжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд хамгийн сайн зохион байгуулалтай сумдыг шалгаруулснаас Өндөр-Улаан сум тэргүүн байранд, Батцэнгэл, Хайрхан сумд удаалжээ. “Архангай түншлэл-2021” үзэсгэлэн худалдаанд нийт 122 аж ахуйн нэгж, иргэн оролцож, 128.206.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.