Шахмал түлшийг аюулгүй хэрэглэх сургалт зохион байгуулж байна


Өвөрхангай: Аймгийн ОБГ, Арвайхээр сумын Ажлын хэсгээс шахмал түлшийг хэрхэн, аюулгүй хэрэглэх тухай заавар, зөвлөгөөг тухайн айл бүрийн пийшингийн онцлогт тохируулан зааж өгч байна. “Баянтээг түлш” ОНӨХХК-иас энэ жилийн хувьд бүрэн бус хүчин чадлаар цагт цагт 3-5 тонн, хоногт 30 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа учраас эхний ээлжинд Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхүүдэд нийлүүлж эхэлсэн. Тус үйлдвэр одоогоор 300 гаруй тонн шахмал түлш үйлдвэрлээд байгаа аж. Улсын хэмжээнд шахмал түлш нийлүүлэгч үйлдвэрүүд нь түлшнийхээ барьцалдуулагч бодисыг Хятад улсаас авчирдаг бол “Баянтээг түлш” ОНӨХХК-иас нүүрсээ кокосжуулж, хөц будаа, улаан буудайтай барьцалдуулан шахмал түлшийг гаргаж байгаа учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх дүгнэлтийг Эрчим хүчний яамнаас гаргасан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.