НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна


Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах чиглэлд дорвитой шийдвэр гаргахыг тус улсын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Кристин Шранер Бургенер олон улсад хандан уриалжээ. К.Бургенер баасан гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Гуравдугаар хорооны хүний эрхийн асуудлаарх цахим уулзалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Мьянмарт хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш цэргийнхэн иргэдийн эсрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэж, гурван саяд хүрээд байна. Мөн өнгөрсөн сард ардчиллыг дэмжигч хүчнүүд цэргийн дэглэмийн эсрэг бослого гаргахыг уриалснаас хойш хүч хэрэглэх явдал улам даамжирснаар амиа алдсан хүний тоо нэмэгдэх болжээ. “Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл зөрчил мөргөлдөөн даамжирч, эдийн засгийн уналт гүнзгийрч, хүний эрхийн нөхцөл байдал улам дордоно” гэж НҮБ-ын төлөөлөгч нэмж хэлсэн байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /ACЕАН/ Мьянмарын цэргийнхэн, ардчиллыг дэмжигчдийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа боловч энэ нь зогсонги байдалд ороод байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.