"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа


Баянхонгор :Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв ТББ-ын 20 жилийн ойд зориулан гар зургийн уралдаан зарлажээ. 6-9, 10-12 дугаар анги гэсэн насны ангиллаар аваргыг шалгаруулах тус уралдааны сэдэв нь "Хүүхдэд ээлтэй Баянхонгор". Оролцогчид бүтээлээ Баянхонгор сум, Номгон 1-р баг, 5-р цэцэрлэгийн урд талд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн байранд ирүүлнэ. Бүтээлийг энэ 29-нийг хүртэл хүлээн авч, 11 дүгээр сарын 3-нд шалгаруулалтыг зарлана. Гар зургийн бүх төрлөөр А3 формат дээр зурж, бүтээлийн баруун доод буланд хүүхдийн овог нэр, нас, сургууль, анги бүлэг, холбоо барих утас, эцэг эхийн утасны дугаар зургийн тайлбарын хамт хавсаргах шаардлагатай юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.