Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ


Хятадын эх газарт баасан гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 38 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын 17 нь Ганьсу мужид, 11 нь Өвөр Монголд, зургаа нь Бээжин хотод, гурав нь Нинсяд, нэг нь Юньнань мужид бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 12 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний гурав нь Шанхай хотод, Фужянь, Гуанси мужид тус бүр хоёр, Тяньжин хот, Ляонин, Шаньдун, Гуандун, Юньнань мужид тус тус нэг тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн баасан гарагт нэг сэжигтэй тохиолдол Өвөр Монголд илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96715 тохиолдол илэрч, 4636 өвчтөн нас баржээ. Мөн Хонконгт 12313 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16357 тохиолдол тус тус илэрчээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.