Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа


Хэнтий : Аймгийн Засаг даргын ивээл дор "Гагнуурчин" мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Гурван шаттай уг тэмцээнд нийт 14 гагнуурчин мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт "БМЗ БАТ СЕРВИС" ХХК-ийн гагнуурчин Б.Мөнхмандах, дэд байрт гагнуурчин Х.Золбоо, гуравдугаар байрт "Жизи номадс" ХХК-ийн гагнуурчин Д.Болорчулуун, тусгай байрт "Элит хүнс" ХХК гагнуурчин Г.Дүүрэнбилэг, А.Түвшинтөгс нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа. Зохион байгуулагчдын зүгээс амжилттай оролцсон гагнуурчдад мэргэжлийн зэрэг олгох, ахиулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.