Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ


Америкийн жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн Нью-Мексико муж улсад явагдаж байсан киноны зураг авалтын үеэр бууны сум алдсаны улмаас зургийн дарга амиа алдаж, найруулагч шархадсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлжээ. “Зургийн дарга Халина Хатчинс, найруулагч Жоэл Соуза нарын ар гэрийнхэн болон “Rust” киноны баг бүрэлдэхүүнд гүнээ эмгэнэл илэрхийлье. Зураг авалтын талбай дээр дахин хэн ч бууны суманд өртөн амиа бүү алдаасай” гэж Брэндон Лигийн эгч Шэннон Лигийн хөтөлдөг жүжигчний албан ёсны “Twitter” хаягт нийтэлсэн байна. Жүжигчин Брэндон Ли нь 1993 онд “The Crow” киноны зураг авалтын үеэр бууны суманд өртөн 28 насандаа харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тэрбээр зургаан цагийн турш мэс засал хийлгэсэн боловч 1993 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нас барсан билээ. Харин энэ долоо хоногт Америкийн жүжигчин Алек Болдуин “Rust” киноны зураг авалтын үеэр бууны сум алдсаны улмаас зургийн дарга, 42 настай Х.Хатчинс амиа алдаж, найруулагч, 48 настай Ж.Суоза шархадсан харамсалтай хэрэг гарсан юм. Одоогоор уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. А.Болдуин баасан гарагт “Twitter” хуудсандаа, “Халина Хатчинсын амь насыг авч одсон эмгэнэлт осол гарсанд ямар их цочирдон гашуудаж байгаагаа үгээр илэрхийлэх аргагүй. Тэрбээр хамт олон дундаа ур чадвараараа гайхагдсан ажилтан байсан юм. Миний бие цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд Х.Хатчинсын нөхөртэй холбоотой байж, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Түүний нөхөр, хүү, мөн таньж мэддэг байсан бүх хүнийх нь төлөө зүрх минь шимширч байна” хэмээн нийтэлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.