Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1733 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдол зөөвөрлөгдсөн 2, Улаанбаатар хотод 1086, орон нутагт 645 бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн их буюу 115 тохиолдол батлагдсан байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1570 хүн нас бараад байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 384 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 682 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.