“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ


АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ хуралдааныг угтан “Pfizer” компани вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илрэхээс 90.7 хувиар хамгаалж буйг баасан гарагт мэдэгджээ. Ойролцоогоор 2000 хүүхдүийг хамруулсан туршилтын үеэр вакцин хийлгэсэн хүүхдүүдийн дунд халдварын гурван тохиолдол илэрсэн бол плацебо тариулсан 16 хүүхэд халдвар авсан байна. “Pfizer/BioNTech” нь Хүнс, эмийн чанарын хяналтын газарт 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм тун вакцин тарих зөвшөөрлийг яаралтай журмаар олгох хүсэлт гаргаад байгаа юм. Хоёр тунг гурван долоо хоногийн зайтай хийх ажээ. Өнгөрсөн сард “Pfizer” 2/3 дугаар үе шатны туршилтаар вакцин аюулгүйгээс гадна эсрэг биетийн “хүчтэй” хариу урвал үзүүлж буйг тогтоосноо мэдэгдсэн юм. Энэхүү туршилтад 5-11 насны 2268 хүүхдийг оролцуулжээ. Ийнхүү туршихдаа 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буй 30 микрограммаас бага тунг ашигласан байна. “Pfizer”-ын мэдээлснээр, хоёр дахь тунг хийснээс нэг сарын дараах байдлаар дархлааны хүчтэй хариу урвал үзүүлж, өндөр тун тариулсан вакцин насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад сайн үр дүн үзүүлсэн байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Вакцин, биологийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан зөвлөх хороо уг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхээ 10 дугаар сарын 26-нд хэлэлцэхээр товлоод буй юм. Ийнхүү зөвшөөрөл авсан тохиолдолд “Pfizer”-ын вакцин нь бага насны хүүхдүүдэд хэрэглэх анхны вакцин болно. Одоогийн байдлаар АНУ-д уг вакциныг 12-15 насныханд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бол 16-гаас дээш насныханд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.