Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна


Өвөрхангай :Өнгөрч буй энэ долоо хоногт коронавирусний халдвар аймгийн хэмжээнд 1164 батлагдсан нь өмнөх долоо хоногоос 195 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн халдварын 28.5 хувь нь Арвайхээрт, 20 хувь нь Хархорин суманд илэрсэн ба Бат-Өлзий, Богд, Хужирт, Сант суманд өвчлөл нэмэгджээ. Тандалт судалгаагаар гэр бүлийн хүрээний халдвар дийлэнх хувийг эзэлж байгаа нь хөдөө сумдуудад найр хуримын ажил тасрахгүй байгаатай холбоотой аж. Мөн энэ долоо хоногт халдварын улмаас 55-70 насны гурван хүн нас барсан бөгөөд хавдар, зүрх судасны хавсарсан эмгэгтэй байсан нь нас баралтанд нөлөөлсөн байна. Аймгийн хэмжээнд халдвар авсан нийт иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна. Мөн өнөөдрийн байдлаар 0-18 насны 410 хүүхэд эмчлүүлж байгаагаас 247 нь сургуулийн насны хүүхэд юм. Дархлаажуулалтын сэргээх тунд энэ долоо хоногт 741 иргэн хамрагдсан нь вакцинжуулалтанд хамрагдах ёстой иргэдийн 13 хувийг эзэлж байна. Одоогоор эмнэлгийн ба эмнэлгийн бус нөхцөлд 1270 ор дэлгэснээс 287 ор сул буюу нөөцөнд байгаа аж. Эмнэлгийн болон гэрийн эмчилгээний улаан бүсэд хоногт 158-184 эмч, мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж, эмнэлгийн нэг мэргэжилтэн улаан бүсээс халдвар авснаар эмнэлгээс шалтгаалах халдварын тоо 100 боллоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.