Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна


Завхан: Тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо сүүлийн дөрвөн жилийн дунджаас 50.2 хувиар буюу 471 хүнээр буурсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 475 байна. Энэ тоо өнгөрсөн оны мөн үеэс 158 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 216 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 45.4 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 30 хувь нь 25-34 настай бол, 16.2 хувь нь 15-24 настай байна. Харин 21.3 хувь нь 45-54 нас, 5.7 хувь нь 55-59 насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 0.9 хувь нь боловсролгүй байгаа бол, 3.1 хувь нь бага, 9.0 хувь нь суурь боловсролтой байна. Харин 54.6 хувь нь бүрэн дунд, 6.2 хувь нь техникийн болон мэргэжлийн, 19.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.