Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна


“Ковид -19” цар тахлын үеийн гол хохирогчид нь хүүхдүүд гэдгийг хүүхэд хамгааллын байгууллагынхан хэлж байна. Хичээлийн хоцрогдолд орох, дэлгэцийн донтолтонд автах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн золиос болох гэхчлэн олон асуудал үүнд багтаж байгаа юм. Аймгийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, ГБХЗХГ-аас өнөөдөр зохион байгуулсан “Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” аймгийн зөвлөгөөнөөр дээрх сэдвийг онцолсон бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор ийнхүү зөвлөлдлөө. Зөвлөгөөнд аймаг, сумын удирдлагууд, хууль хяналтын байгууллага, хүүхдийн байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцож, хүүхдэд учирч буй дарамт шахалт, эрсдэл, хүүхэд оролцсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Энэ үеэр дурдагдсан тоон мэдээллээс хүргэхэд архинаас хамааралтай гэр бүлд амьдардаг 430, насанд хүрсэн асран хамгаалагчгүй, бие даан амьдардаг 395 хүүхэд байгаа бол хүүхдийн тусламжийн 108 утсанд хамгаалал хүссэн дуудлага 138 удаа ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.5 хувиар өссөн байна. Энэ онд хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах түр байранд 31 хүүхдийг хүлээн авчээ. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 392 хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөөг өгсөн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.