Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ


Завхан:Тус аймагт статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн өдрийг угтаж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийг Улиастай суманд зохион байгуулж давхардсан тоогоор 560 гаруй иргэн оролцжээ. Энэ өдөрлөгийг төрийн байгууллагуудтай хамтран Баруун бүсийн худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр иргэдэд статистикийн холбогдолтой хууль тогтоомж, салбар болоод хэлтсийн үйл ажиллагаа, статистикийн ач холбогдлын талаарх мэдээлэл өгсөн. Мөн үеэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хийсэн сонирхолтой статистик мэдээллээр бэлтгэсэн инфографикийг тараах материал болгож 130 гаруй иргэдэд тарааж өглөө. Ер нь иргэд статистикийн мэдээлэлд ач холбогдол өгөх, аймгийн статистикийн мэдээллийг хэрхэн тайлж унших, байгууллагууд өөрсдийн ажил, үйлчилгээнд хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдаг нь энэ үеэр харагдаж байсан. Манай байгууллагаас жилд нэг удаа статистикийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Статистикийн байгууллага үүсэж хөгжсөн 97 жилийн ойг угтаж манай байгууллагаас олон талын ажлуудыг зохион байгуулж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.