Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд Андрей Александрович Слепневтэй өнөөдөр уулзав. Дээрх уулзалтыг Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчдийн ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулав. Уулзалтаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны ажлын явц, худалдааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн бүс нутгийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, цаашид холбогдох түвшний албан тушаалтнуудын уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцохоор тохиролцов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.