Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ЕБС-ийн эмч нарт “Бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр үе тэнгийн сургагч бэлтгэх арга аргачлалд сургах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлж бүрэн эмчлэх, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудыг бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү сургалтаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй өсвөр үеийнхний дундах бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хүүхдийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, нөхөн үржихүйн эрүүл мэнд, үе тэнгийн сургагчийг хүүхдийн байгууллагын эмч нар хэрхэн бэлтгэх арга барил, аюулгүй бэлгийн харилцааны тухай ойлголт, бэлгийн замаар дамжих халдвар ирүүлэх ур чадвар, зөвлөгөө өгөх ерөнхий зарчим болон зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварыг хам шинжийн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, мэдээллийг хүргэлээ. Сургалтад хүүхдийн байгууллагын 90 гаруй эмч мэргэжилтэн хамрагдав.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.