Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов


Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулав. Өдөрлөгт оролцогч байгууллагууд он гарсаар хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд сурталчлан таниулж, цаашид хийх ажлаа танилцуулах, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авсан байна. Тухайлбал, "Алтай Улиастайн Эрчим Хүчний Систем" ТӨХК нэг цэгийн үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэдээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн байна. Түүнчлэн мөн үеэр эрчим хүчний салбарын үйл ажиллагаа болон эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээлэл, борлуулалтын албаны зүгээс хэрэглэгч нарт тулгамдаж байгаа асуудалд цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлжээ. Харин өдөрлөгийг зорин ирсэн иргэдийн тухайд цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадсан үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэж байлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.