Намагт шигдсэн иргэний амийг аварчээ


Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 21-ний 05:38 цагт нэг иргэн намагт шигдсэн тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид таван км зам туулан 05:50 цагт очиход Дунд намаг гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э /25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсан байна. Аврах багийнхан 1 цаг 10 минут ажиллаж уг иргэнийг аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.